Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
сонгуулийг зохион байгуулах Говьсүмбэр аймгийн сонгуулийн хороог есөн хүний
бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны
даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, Нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын нарийн
бичгийн дарга Ж.Оюунбилэг, гишүүдэд Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Баярхүү, Улсын
бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Адилбиш, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга
Н.Алтанцэцэг, ХХҮГ-ын дарга Х.Буянбаяр, ГХБХБГ-ын дарга Б.Отгончимэг, МХГ-ын
дарга Б.Ганбаяр, ТЗУХ-ын мэргэжилтэн Д.Оюунсайхан нар томилогдсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 10-наас өмнө сумын
сонгуулийн хороог, харин сумдын сонгуулийн хороо тавдугаар сарын 10-наас өмнө
хэсгийн хороодоо байгуулах аж.