Аэробикийн хосын төрөлд ДАШТ-ий V байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-15 16:52:07

БНСУ-ын Инчеон хотноо аэробик, гимнастикийн насанд хүрэгчдийн 18, өсвөр үеийнхний 7 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байгаа бөгөөд 12-14 насны хосын төрөлд О.Энхтүшиг, Ж.Азжаргал нар 18.500 оноогоор V байрт шалгарлаа.

Энэ ангилалд Вьетнамын хос түрүүлж, ОХУ-ын хосууд мөнгө, хүрэл медалийг хүртжээ. БНСУ IV байрт, Турк болон Монголын хосууд адил оноогоор V байр эзэлсэн байна. Монголын аэробик, гимнастикийн түүхэнд анх удаа ДАШТ-д V байрт орсон түүхийг 12-14 насны тамирчид ийнхүү бичээд байна.

О.Энхтүшиг, Ж.Азжаргал нарын дасгалжуулагчаар Б.Мөнхбат ажиллажээ. Тэдний хувьд дахин багийн төрөлд өрсөлдөх юм.

Д.Өлзий

 

相关新闻