Орхон аймагт ирэх долоо хоногт вируслогийн лаборатори нэмж байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-02 16:57:55
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт халдвар тээгчийг тодорхойлох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд нийт 31231 иргэнд PCR, 66605 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Одоогийн байдлаар түргэвчилсэн оношлуурын нөөц 1200, PCR шинжилгээний урвалж 1000 орчим байна. 

Коронавирусний халдварыг эцэслэн батлах PCR шинжилгээг Орхон аймагт нэг цэгт буюу Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн вируслогийн лабораторид хийж байгаа бол ирэх долоо хоногоос шинэ лабораторийн тоног төхөөрөмж ирнэ гэдгийг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Онцгой комиссын шуурхай штабын цаг үеийн мэдээллийг хүргэх үеэр хэллээ. Өнгөрсөн хугацаанд коронавирусний халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх болон урсгал зардалд нийт 700 гаруй сая төгрөгийг зарцуулжээ.

Түүнчлэн түргэвчилсэн шинжилгээ хийж буй нийт 9 цэг, Өрхийн эрүүл мэндийн таван төвд Орхон аймгийн МХГ-аас хяналт, шалгалтыг хийж, сорьц тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг мөрдөх чиглэлд зөвлөмж өгч ажилласан байна.  

相关新闻