Куба улстай шинжлэх ухаан, инновацын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд ноён Раул Делгадог хүлээн авч уулзлаа.
Куба
улс нэг жилийн нийт төсвийнхөө 51 хувийг эрүүл мэнд, боловсролын салбартаа
зарцуулдаг. ДНБ-ий 28 хувийг
боловсролд
зориулдаг болохыг ярианыхаа эхэнд Элчин
сайд онцоллоо.
2018
онд манай хоёр улс дээд боловсролын гэрчилгээг харилцан зөвшөөрөх тухай гэрээ
байгуулсан. Монгол оюутнууд 10 жилийн өмнө тус улсад шүдний эмчээр түлхүү
суралцдаг байсан бол одоо анагаахын бусад чиглэлд олон оюутан суралцаж байна.
1962
оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 150 монгол иргэн Куба улсад боловсрол
эзэмшсэн байна. Цаашид оюутан сургах чиглэлээ тодорхойлж ирүүлбэл гадаад оюутны
багтаамжаа тооцоод тэтгэлэгтэй сургах боломжтой гэж ноён Элчин сайд онцлов.
Уулзалтын
үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 10 дугаар сард болох Дэлхийн боловсролын сайд нарын уулзалтад Куба улсаас төлөөлөгч
ирүүлэхийг хүслээ. Цаашид шинжлэх
ухаан, инновацын салбарт хамтын
ажиллагааг өргөжүүлэх, биотехнологийн туршлагаас судлах, гарааны компанийн
бүтээгдэхүүн харилцан экспортлох чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцов.
Куба
улс хүүхдэд зориулсан вакцины хөгжүүлэлт амжилттай туршиж байгаагаа дуулгаж,
энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхээр боллоо.