Эрүүл мэндийн гүйлтээр Өмнөговь аймаг гуравдугаар байрт шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" биеийн тамирын үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн 2600 орчим иргэн оролцож улсдаа 3-р байр, бүсдээ тэргүүн байрт шалгарлаа.
Биеийн тамир спортын газрын дарга Т.Энхтуяа "Гүйх нь маш олон сайн зүйлийг дагуулдаг. Дархлаагаа дэмжиж, хөдөлгөөний дутагдалд орохоос хамгаалж чаддаг. Манай аймгийн хувьд эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр тус бүрт эхний 10 байрыг шалгаруулж урамшууллаа. Мөн 100км-ээс дээш зайд гүйсэн хүмүүстээ батламж хадгалуулсан" гэлээ. Политехник коллежийн оюутан Э.Сарангарав 14 хоногийн турш үргэлжилсэн уг үйл ажиллагаанд 603км замыг туулж эмэгтэй төрөлд, спортын мастер Ц.Чулуунбайгаль 923км замыг туулж эрэгтэй төрөлд тэргүүн байрт шалгарсан байна.