Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 11.4 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 5,268,839,369.38 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 67 компанийн 11.4 сая хувьцаа 5,153,311,577.32 төгрөгөөр арилжлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 компанийн бондыг нийт 510,000 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 488,726 нэгж эрхийг нийт 115,017,792.06 төгрөгөөр арилжсан байна. 3 дугаар сарын 26-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,693,649,498,110 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,460.62 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.60 хувиар өссөн үзүүлэлттэй байна.