Нүүдлийн амбулатори 2200 орчим хүнд үзлэг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-14 18:45:18
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүүдлийн амбулаторийн эхний ээлж зургаан суманд ажиллаад ирлээ.

Дотор, мэдрэл, мэс засал, эмэгтэйчүүд, нүд, шүд, чих, хамар хоолой, арьс харшил,ЭХО, сүрьеэ, гэмтлийн эмч нар 5 сарын 23-наас 6 сарын 3 хүртэл Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Баянцогт зэрэг сумын 2153 хүнд үзлэг хийсэн байна. Үүний 1934 нь өвчтэй байснаас 1061-т нь зөвлөгөө өгч, 547-д нь эмчилгээ бичиж өгчээ.

Дараагийн ээлж, Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх намраас зургаан суманд ажиллахаар төлөвлөж байна. 

Малчин, өндөр настан, амьдралын баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, цахим архив баяжуулах, малчдын эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой уг ажил 2009 оноос эхэлж, 2011-2015 онд 44000 орчим хүн үзэж, 13921 хүнд шинжилгээ хийж, 1686 хүнийг сумын эмчийн хяналтанд өгч, 1044 хүнийг дээд шатны эмнэлэгт шилжүүлжээ.

Мөн сүүлийн дөрвөн жилд амь тэнцсэн 80 гаруй тохиолдолд тусламж үзүүлж, 188 мэс ажилбар хийсэн байна. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻