Ажлын байр дэмжих зээлд 41.8 тэрбумыг олгоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Ажлын байрыг дэмжих” 2 их наядын зээл багтсан.
Тус зээлийг энэ сарын 10-наас олгож эхэлсэн бөгөөд энэ сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл үүнээс 5 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 22-ны байдлаар зээл олголтын мөнгөн дүн 41.8 тэрбум төгрөг болж нэмэгджээ.