Бразилд халдвараар нас барсан хүний тоо 300 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-25 14:54:36

БРАЗИЛИА. /AP/. Бразилд “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 300 мянга давснаар ийм үзүүлэлтэд хүрсэн дэлхийн хоёр дахь орон болжээ.


Бразилын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 2009 хүн халдвараар нас барснаар нийт нас барсан тохиолдлын тоо 300 685-д хүрчээ. Мягмар гарагт тус улсад халдвараар нас барсан хамгийн олон буюу 3251 тохиолдол бүртгэгдсэн юм.


Мөн Бразилд лхагва гарагт 89 992 хүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн гурав дахь өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусээр халдварласан хүний тоо 12 220 011-д хүрсэн байна.


"COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг нэгдүгээр сараас эхлүүлсэн Бразилд мягмар гаргийн байдлаар 17.1 сая хүн вакцин хийлгэжээ. 

相关新闻