92 хяналтын цэгт төрийн алба хаагчид зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-23 17:29:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын 2021 оны А/131 дүгээр захирамжаар Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сум дахь 92 хяналтын цэгт 200 төрийн алба хаагч 08.00-24.00 цаг хүртэл зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Сэмжид Хужирт рашаан сувилалд амраад ирсэн Арвайхээр сумын иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу эерэг гарсан тул “Ковид-19 халдварын сэжигтэй тохиолдол гэж үзэн тухайн иргэний болон нэгдүгээр хавьтлын явсан маршрутын дагуу ЗӨСТ-ийн халдваргүйтгэлийн 2-р баг голомтын эцсийн халдваргүйтгэл хийж байна.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амарч байгаад Увс аймагт очсон хоёр иргэн, Дархан-Уул аймагт очсон гурван иргэнээс PCR шинжилгээгээр коронавирусний халдвар илэрсэн. Тэдгээр хүмүүсийн ойрын болон дам хавьтал болох 296 хүнийг тогтоон PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ рүү илгээгээд байна.

Тус рашаан сувилалд амарсан гэх 10 гаруй иргэн Арвайхээр, Бат-Өлзий, Хужирт, Хархорин сум руу буцсан учраас тухайн сумдад 7 хоногоор хязгаарлалтын дэглэм тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч байна. Ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилгээний эцсийн хариу гарсны дараа дахин шийдвэр гаргах болно” гэлээ.

相关新闻