Оны эхний хоёр сард 706 зөрчилд 32.9 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-23 16:34:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газар оны эхний хоёр сард 706 зөрчилд 32.9 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Бэлэн бус торгуулийн хэмжээн өнгөрсөн оны мөн үеэс 30.6 сая төгрөг буюу 48.2 хувиар буурсан байна. Гудамж талбайд хэвийн бус явж, орон гэртээ агсам согтуу тавьсны улмаас 41 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 12.8 хувиар багасчээ. Аймгийн хэмжээнд 706 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

            - Цагдаагийн байгууллагаас тавьсан бэлэн бус торгуулийг төлөөгүй этгээдийг шүүхийн байгууллагад хандаж шийдвэр гаргуулан барагдуулах ажил зохион байгуулж байна гэж аймгийн Цагдаагийн газрын ажилтан, хошууч Э.Ариунчимэг ярилаа.

相关新闻