Гадаадын иргэн, байгууллагаас хандив авахыг хоригложээ
МОНГОЛЫН МЭДЭЭСонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Сонгуулийн сурталчилгааны хүрээнд нэр дэвшигчид хандивын дансаа нээгээд байгаа ба хуулинд хандив өгөхийг хориглосон заалтыг тодорхой тусгаад буй.
Тодруулбал, гадаад улсын иргэн, байгууллага, олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, харьяалалгүй хүн болон 18 нас хүрээгүй хүн, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй байгууллага, Yйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд хандив өгөх нь хориотой юм.
Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлэх ёстой. Хандив өгсөн этгээдийн эрх зүйн байдал нь тодорхойгүй бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлэх юм.
Хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ. Одоогоор нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа болон хандивтай холбоотой ямар нэг гомдол мэдээлэл гараагүй байна.
Б.Туул