Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт суманд хөл хорио тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-23 11:38:23

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт сумын “Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт, сувиллын газарт коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр тус суманд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хариу арга хэмжээний баг ажиллаж, ойрын болон дам хавьтлын 296 иргэнийг тогтоон PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээлээ.

Эрсдэлтэй хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 1-нээс хойш тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд эерэг гарч, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор дээрх дөрвөн суманд хөл хорио тогтоолоо.

相关新闻