Ван И Азийн зургаан оронд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн
сайд Ван И Саудын Араб, Турк, Иран, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Бахрейнд энэ
сарын 24-30-нд айлчилна.
Ван И Саудын
Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бин Фархан Аль Сауд, Туркийн Гадаад хэргийн
сайд Мевлют Чавушоглу, Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, АНЭУ-ын
Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заид аль-Нахайян, Бахрейны Гадаад хэргийн
сайд Абдуллатиф бин Рашид Аль Заянигийн урилгаар тус орнуудад албан ёсны айлчлал хийх ажээ.
Мөн Оманы Гадаад
хэргийн сайд Бадр бин Хамад аль-Бусаидигийн урилгаар ажлын айлчлал хийнэ.