Саналын хуудсыг  “Мөнхийн үсэг групп” ХХК хэвлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-14 11:00:07

2016 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Мөнхийн үсэг групп” ХХК хэвлэж байна.

Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Саналын хуудсыг баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж буй эсэхэд тус ажлын хэсэг хяналт тавьж байгаа бөгөөд хэвлэлт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус ажлын хэсгийнхэн өчигдөр  “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа, түүний дотор  хэвлэх техник, технологитой танилцсаны дараа саналын хуудасны эх бэлтгэх ажлын явцыг ажиглав. 

Тус компанийн хэвлэх үйлдвэр 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэх аж.

Б.Туул 

相关新闻