ЕБС-иудад “Зөв зохистой усны хэрэглээ” цахим хичээл орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-03-22 14:48:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй “Дэлхийн усны өдөр”-т зориулан ОСНААУГ нь ЕБС-иудад “Зөв зохистой усны хэрэглээ” цахим хичээл орно.


Эл өдрийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай.


ОСНААУГ-ын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц, "Дэлхийн усны өдрийг тохиолдуулан манай байгууллага БХБЯ, БХТ-тэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг жил бүр зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ЕБС-ийн сурагчдад усны хэрэглээтэй холбоотой цахим хичээлийг заахаар болсон. Монгол улсын хувьд усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт жагсдаг, гүний усыг маш ихээр хэрэглэдэг ард түмэн. Тэгэхээр бидний хувьд усны зөв, зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх нь маш чухал. Монгол улсын Засгийн газар, Мянганы сорилтын сантай хамтран саарал усны хэрэглээг нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлээд байгаа” гэв.



ОСНААУГ нь 2020 онд 5.4 тэрбум төгрөгийн их урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 5.7 тэрбум төгрөгийн урсгал засварыг хийхээр төлөвлөөд байна. Үүний 1.7 тэрбум төгрөгийг инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлд зарцуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 4200 нийтийн орон сууц байдаг бөгөөд үүний 50 хувийг тус байгууллага дангаараа хариуцан ажиллаж, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөрөө дамжуулан дуудлага хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өгөх, иргэдэд хүрч үйлчлэх ажлыг хийж хэрэгжүүлж байгаа аж.



Монгол Улсын хувьд цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг аж. Бид хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг тул газрын гүн дэх усны нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна.


相关新闻