Иргэн, аж ахуйн нэгжүүд хамтарч сайн үйлс бүтээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-13 22:19:30
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн "Зөв залуус" клубын "Сэтгэлийн гэрэл" сайн үйлсийн аян үргэлжилсээр байна. Энэ удаад төрөлхийн харааны бэрхшээлтэй, таван настай С.Тэнгис хүүгийн болор солиулах хагалгааны зардалд нэмэр болохоор Зуунмод сумын "Солонго" цогцолборт 6 сарын 11,12-нд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулсан уг тэмцээнд Зуунмод, Борнуур, Баянцагаан сумын эрэгтэй 13, эмэгтэй таван багийн 150 гаруй тамирчин оролцсноос эмэгтэйчүүдээс эхний байрт Аймгийн нэгдсэн эмнэлэг, хоёрт Борнуур сум, гуравт "2004" баг, эрэгтэйчүүдээс нэгдүгээр байрт "ZM city thunder", удаах байрт "Ball up", "BNS" багууд тус бүр орж, С.Тэнгис хүүд 500 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Үүний өмнө "Зөв залуус" клуб "Сэтгэлийн гэрэл" аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эх Д.Ганчимэгт 600 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻