Үхсэн мал амьтны сэг зэмийг цэвэрлэж, устгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа мал, амьтны сэг зэмийг цэвэрлэх ажлыг албаныхан 3 дугаар сарын 13-15-нд зохион байгууллаа.
Албаныхан 2100 орчим цагаан зээр, 120 бог мал, 26 бод малын сэг зэмийг цуглуулан устгалын цэгт төвлөрүүлсэн байна.
Жил бүр л хэдэн мянган зээр Дорноговийн нутгаар хойш урагш идэш
тэжээл хайж нүүдэллэдэг бөгөөд зээрийн сүрэг өвлийн хүйтнийг даалгүй, өлдөж
үхэх нь элбэг аж. Мөн малчдад хөөгдөж
туугдахаас гадна хээрийн чоно, махчин шувууны хоол болох нь нийтлэг юм.