БНСУ “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДСӨҮЛ. /TASS/. Европын хэд хэдэн оронд түр зогсоох шийдвэр гаргасан хэдий ч Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг БНСУ-д үргэлжлүүлэн хэрэглэнэ гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний газар мэдээлжээ.
“AstraZeneca”-гийн вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх нотолгоо байхгүй байгааг тус байгууллага мэдээлэлдээ тэмдэглэсэн байна. БНСУ-д вакцин хийлгэсний дараа нийт 16 хүн нас барсан бөгөөд тэдний дунд цус бүлэгнэсэн ганц тохиолдол бүртгэгдсэн нь өмнө нь эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж байсан настай эмэгтэйд илэрчээ. Энэ тохиолдлыг шалгаж байгаа аж.
Хэдэн долоо хоногийн өмнө тус улсын эрх баригчид энэхүү вакциныг 65-аас дээш насны хүмүүст үр дүнтэй гэж дүгнэж, хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Хоёрдугаар сарын 26 буюу БНСУ-д коронавирусний вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 500 мянга гаруй хүнд “AstraZeneca”-гийн вакциныг хийжээ.