Усан санг итали технологиор засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-16 17:53:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор усан сангаа олон улсын стандартад нийцүүлэн итали технологиор засварлаж байна.

Засварын ажил өнгөрсөн жил эхэлсэн ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас Итали улсаас ирэх засварын хэрэгсэл, материал, тоног төхөөрөмж саатсанаас хугацаа хойшилжээ. Гэсэн ч гүйцэтгэгч компанийнхан усан бассейны засварыг ойрын хугацаанд дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Усан сангийн плитаны доторлогоог хуванцар материалаар сольж,  усны температур, ариутгалыг автоматжуулж байгаа ажээ.

 

相关新闻