Тандалтаар 18 хүнээс сорьц авахад шинжилгээний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн Шилүүстэй
суманд коронавирусний батлагдсан тохиолдлын ойрын
болон дам хавьтлын иргэдээс тандалтын шинжилгээ авахад бүгд сөрөг гарлаа гэж
аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
-“Шилүүстэй суманд гэр бүлийн зургаан хүн коронавирусний халдвар авч PCR шинжилгээгээр батлагдсан. Батлагдсан зургаан тохиолдлоос нэг хүний биеийн байдал хүнд, зөөвөрлөхөд даахгүй учир тэдгээр хүмүүсийг суманд нь тусгаарлан эмчлүүлэх хүсэлтийг түүний гэр бүлээс гаргасан. Мөн тухайн өвчтөний биеийн байдалд тулгуурлан Улсын Онцгой комиссоос суманд нь эмчлэх шийдвэрийг гаргасан юм.
Ингэснээр ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийн
хяналтад сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байна. Гуравдугаар сарын 15-ны байдлаар
хоёр хүн эдгэрэн эмнэлгээс
гарч, гэрийн ажиглалтад шилжлээ.
Мөн өдөр коронавирусний батлагдсан тохиолдлын эрсдэл өндөртэй ойрын хавьтал хоёр, Эрүүл мэндийн төвийн
тусгаарлан
ажиглалтад
байгаа
таван ажилтан,
бусад дам хавьтал, хариу арга хэмжээний багынхнаас
тандалтаар
нийт 18 хүнээс шинжилгээ авлаа. Дээрх иргэдийн сорьцыг
Ховд аймгийн БОЭТ-д шинжилгээ
хийлгэхэд
бүгд сөрөг гарсан. Одоогоор
Шилүүстэй
сумын ЭМТ-ийг бүрэн суллаж, батлагдсан дөрвөн
тохиолдол,
эрсдэл
өндөртэй
гэр бүлийн ойрын хавьтал
хоёр хүүхэд
нийт зургаан хүнд ХӨСҮТ болон аймгийн хариу арга хэмжээний баг хяналт тавин эмчилж байна.
Онцгой нөхцөл байдалд
хамтран ажиллаж буй
мэргэжлийн багийнхандаа талархал илэрхийлье. Бид эмчилгээ үйлчилгээ, тандалт,
хяналт,
ариутгал,
халдваргүйжүүлэлт,
мэдээлэл,
сурталчилгааны
ажлуудыг
хариу арга хэмжээний төлөвлөгөөний
дагуу үргэлжлүүлэн ажиллаж байгаа” гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.