Гэрийн тусгаарлалтад буй иргэд хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гэрийн тусгаарлалтад байгаа
иргэд хуваарийн дагуу PCR шинжилгээнд хамрагдаж байна.
Энэ удаа 3-р сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатараас Сүхбаатар суманд ирж гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулсан байна. Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар сумын 8 багт бүртгэлтэй байгаа 155 иргэнээс 119 нь хамрагджээ.
Шинжилгээг аймгийн
ЭМГ-аас томилогдсон зургаан хүний бүрэлдэхүүнтэй гурван баг, мөн аймгийн Онцгой байдлын
газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Нэгдсэн музей зэрэг газар хамтран зохион байгуулж байгаа аж.