Уулын баяжуулах үйлдвэр амралт сувиллын газартай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-13 14:03:34

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэр ажилтнууддаа зориулсан амралт, сувиллын газартай болж, нээлтээ хийж тууз хайчиллаа.

Тус үйлдвэр 1000 гаруй  ажилтантай байгууллага юм. Энэхүү сувилал нь уламжлалт болон шинэ анагаах ухаан хосолсон олон төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэх бөгөөд 20-25 ортой, нэг ээлжиндээ 50, жилдээ 700 гаруй амрагч хүлээн авах хүчин чадалтай аж.

Уг сувиллыг Монголросцветмет компанийн ерөнхий захирал н.Ганболд санаачлан, Анагаахын шинжлэх ухааны доктор, Шинэ анагаах ухааны дээд сургуулийг үүсгэн байгуулагч М.Амбагын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа нь энэ юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻