Шарга суманд 99 хашаа, 20 гэр нуржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-15 23:37:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүчтэй шуурганы улмаас Шарга суманд 99 хашаа, 20 гэр нуржээ.


Тодруулбал, Шарга суманд 3 дугаар сарын 14-ний өдөр хүчтэй шуурганы онц аюултай үзэгдэл 6 цаг 44 минут, гамшигт үзэгдэл 1 цаг 04 минут үргэлжилж 34 м/сек хүрч шуурчээ. Хүчтэй шуурганы улмаас 99 хашаа нурж, 17 айлын гэр унаж, 3 айл орон гэргүй болж, 17 байшин сууцны дээвэр хууларч, 23 машины цонх шил, 3 байшингийн цонх хагарсан байдалтай байна. Мөн сумын төвд гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тог цахилгаангүй байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Сумдын удирдлагууд малчид ард иргэдтэй шуурхай холбоо тогтоон урьдчилан мэдээлсэн учир малчид малтайгаа уруудах, төөрөх, амь эрсэдсэн тохиолдол гараагүй байна.  

相关新闻