АНУ-ын ДНБ 8 хувиар өснө гэж таамаглаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. Энэ онд АНУ-ын Дотоод нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 8 хувиар өснө гэж “Goldman Sachs” банкны шинжээчид таамаглаж байна. “Axios” цахим хуудсанд мэдээлснээр, банк энэ тухай ням гаргийн орой үйлчлүүлэгчдэдээ мэдэгджээ.
"Төсвийн бодлогын хамгийн сүүлийн үеийн мэдээнүүдэд дүн шинжилгээ хийсний дараа бид АНУ-ын ДНБ-ий талаарх урьдчилсан таамаглалаа өсгөсөн. 2021 онд ДНБ 8 хувиар өсөх төлөвтэй байгаа бол 2021 оны эцэс гэхэд ажилгүйдлийн түвшин 4 хувьтай байна" гэж банкны мэдэгдэлд дурджээ. Энэхүү таамаглалыг харгалзан “Goldman Sachs”-ийн мэргэжилтнүүд 2023 онд АНУ-ын инфляцыг 2.1 хувьтай байна гэж таамаглаж байна.
“Goldman Sachs” банкны шинжээчдийн урьдчилсан таамаглал нь маш өөдрөг бөгөөд Америкийн санхүүгийн шинжээчдийн дийлэнхийнх нь таамаглаж байгаагаас /4.7 хувь/ бараг хоёр дахин их байгааг “Axios” онцолжээ.