Орхон аймагт жилд дунджаар 2500 хүн шилжин ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-15 14:58:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. НҮБ-ын "Шилжилт хөдөлгөөний байгууллага"-ын санаачилгаар Нүүх үү, Суух уу, Судалъя” аян эхэллээ. Уг аяныг ХНХЯ, УБЕГ, Нийслэлийн ЗДТГ, Швейцарын Хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн аян манай улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжин суурьшихаар төлөвлөж буй иргэдийг шилжих хөдөлгөөнд хариуцлагатай, мэдээлэлтэй, судалгаатай оролцохыг уриалахад чиглэжээ.

Орхон аймагт жилд дунджаар 2000 хүн шилжин явж 2500 хүн ирдэг байна. 2019 онд л гэхэд 2040 иргэн ирсэн бол 2156 иргэн Улаанбаатар хот болон бусад аймаг руу шилжжээ. Шилжиж буй шалтгаан нь хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших зорилготой ажээ. Иймд шилжилт хөдөлгөөн хийх гэж буй иргэдийг мэдээллээр хангах нь дээрх аяны зорилго юм. 

相关新闻