Африкт халдвар авсан хүний тоо дөрвөн сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-15 12:34:33

АДДИС-АБЕБА. /Reuters/. Африкт “COVID-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо 4 025 390-д хүрлээ гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв ням гарагт мэдээлэв.


Африкийн Холбооны эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, тивийн хэмжээнд халдвар авсан хүмүүсийн 3 610 997 нь эдгэрч, 107 523 нь нас барсан байна.


Африкийн орнуудаас Өмнөд Африк, Марокко, Тунис, Египет, Этиопт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Мөн Өмнөд Африкт хамгийн олон буюу 51261 хүн халдварын улмаас нас баржээ. 

相关新闻