Тэшиг, Сэлэнгэ суманд бороо оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-15 14:45:41

Булган /МОНЦАМЭ/ Энэ сарын 14-нд Булган аймгийн зарим нутгаар шороон болон цасан шуургатай байсан ч Тэшиг, Сэлэнгэ суманд бороо оржээ.

Өдөртөө Хутаг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаантаас бусад сумын нутгаар 0.0-3.0 мм бороо, цас орлоо гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Өнөө өглөөний цаг уурын талбай дээрх хэмжилтээр Хангал суманд зургаа, Бугат суманд нэг, Баяннуур суманд нэг см хүрэхгүй цастай, бусад нутгаар цасгүй байна. Салхины хурд зарим газраар 30-34 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурчээ. Өдөртөө 1 градус хүйтнээс 12 градус дулаан, шөнөдөө 12-18 градус хүйтэн хоносон байна.

相关新闻