“BioNTech” вакцины хомсдолыг арилгах зорилгоор эвсэл байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-15 10:25:49

ВАШИНГТОН. /The Wall Street Journal/. Америкийн “Pfizer” компанитай хамтран коронавирусний вакцин гарган авсан Германы “BioNTech” компани Европт вакцины хомсдолыг арилгах зорилгоор эмийн компаниудын эвсэл байгуулжээ.


Уг холбоонд “Novartis AG”, “Merck KGaA”, “Sanofi SA” зэрэг 13 компани нэгдсэн байна. Компаниуд энэ онд багтаан 2 тэрбум тун коронавирусний вакцин үйлдвэрлэх зорилт тавьжээ. “BioNTech” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, шинэ үйлдвэрлэлийн эвслийн талаарх хэлэлцээг “Pfizer” компанийн саналтай уялдуулсан байна. 


Тус компани мөн ЕХ, Их Британи, АНУ-ын эрх баригчдын саяхан тогтоосон экспортын шинэ хязгаарлалт нь хомс байгаа вакцины орц найрлагын хангамжийг тасалдуулж болзошгүйг анхааруулжээ.


相关新闻