“Эрдэнэт-Оргил” ХХК-ийн барилгыг албадан буулгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажилд саад учруулаад байгаа “Эрдэнэт Оргил” ХХК-ийн барилгыг албадан буулгаж газрыг нь чөлөөллөө.
Учир нь
“Эрдэнэт Оргил” ХХК-ийн чулуу бутлах үйлдвэрийн газар нь “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн
эзэмшлийн газарт байрлаж байгаа бөгөөд тус станц БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр цахилгаан эрчим хүчний
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх /СС-50 МВТ-ын
турбогенертороор өргөтгөх/ барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд байсан
юм. Барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч “Эрдэнэт Оргил” ХХК-ийн
үйлдвэрийн газар саад учруулаад багагүй хугацаа өнгөрсөн юм. Иймд аймгийн ЗДТГ,
“Эрдэнэт ДЦС” ТӨХК “Эрдэнэт Оргил”
ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж эцэст нь шүүхэд хандаж албадан чөлөөлжээ. Газрыг чөлөөлөхөд 44.5 сая
төгрөгийн зардал гарсан байна.