ОХУ-д халдварын 9 270 шинэ тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 9270-аар нэмэгдэж, 4 360 823 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.
Шуурхай штабаас мэдээлснээр, шинэ тохиолдлуудын 961 нь Санкт-Петербургт, 376 нь Доод Новгород мужид, 358 нь Москва мужид, 250 нь Самар мужид, 249 нь Ростов мужид, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Одоогийн байдлаар 310 556 хүн эмчлүүлж байна.
Коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо 14006-аар нэмэгдэж, 3 959 533 болсон бол нас барсан тохиолдлын тоо 90 734 болсон байна. Сүүлийн 24 цагт 459 өвчтөн нас баржээ.
ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 1281-ээр нэмэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус хотод халдварын 995 276 тохиолдол бүртгэгдсэн байна.