"Эрдэнэт авто зам", "Монгол алт"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 45 ХК-ийн 338,633,463.92 төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая хувьцаа арилжив. Үүнээс 28 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Эрдэнэт авто зам" (EAZ+14.95%) болон "Монгол алт" ХК (ERS+14.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" (JTB-5.73%) болон "Хай би ойл" ХК (HBO-4.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 132,973 нэгж эрхийг нийт 21.4 сая төгрөгөөр арилжив. Мөн өдөр хөрөнгөөр баталгаажсан 10 үнэт цаасыг 4 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.17 хувиар өсөж, 33210.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,567,742,200,764.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.