БНАСАУ-ын цөмийн байгууламжуудыг нягт ажиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-05 15:40:02

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ-ын тагнуулын албаныхан БНАСАУ-ын цөмийн байгууламжуудтай холбоотой үйл ажиллагааг нягт ажиглаж байна гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдээлжээ.


“БНАСАУ “Йонгдонтонг” талбай дахь нэгэн байгууламжаа нуух алхмуудыг авч хэрэгжүүлж байна” гэж “CNN” суваг мягмар гарагт хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг эш татан мэдээлсэн юм. Энэхүү талбайг цөмийн зэвсэг хадгалахад ашигладаг гэж АНУ үздэг ажээ.


БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн сард мэдээлснээр, БНАСАУ пуужин хөгжүүлэх байгууламжуудаа өргөтгөж буй байдал ажиглагдсан боловч татан буулгасан “Пунгери” талбай болон “Йонбен” цогцолбор дахь цөмийн реакторт ердийн бус үйл хөдлөл ажиглагдаагүй байна. 

相关新闻