Орхон аймаг хүйтэн асфальтаар авто замаа нөхөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Хотын захирагчийн алба авто замын эвдрэл, гэмтэл болон нөхөх шаардлагатай газруудын байршлыг тогтоогоод байна.
Нийт 26 байршлын 63.5 м.кв талбайд засвар үйлчилгээ, нөхөлт хийхээс өнөөдрийн байдлаар 34 м.кв талбайд хүйтэн асфальтаар нөхсөн байна. Үлдсэнийг нь ирэх долоо хоногоос нөхөх ажээ.
Орхон аймаг 2018
оноос авто замын эвдрэлээ хүйтэн
асфальтаар нөхөж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, жилийн
дөрвөн улирал замаа арчлаад байх боломжтой болсон юм. Өнгөрсөн онд л гэхэд хотын доторх авто замын
500 м.кв талбайг нөхсөн байна.