Африкийн орнууд “COVID-19”-ийн вакцинжуулалтаа эхлүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЯМУСУКРО. /BBC/. Африкийн орнууд “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан вакцинаараа
дархлаажуулалтын аянаа эхлүүлж байна.
НҮБ-ын дэмжлэгтэй
“COVAX” хөтөлбөрийн хүрээнд вакцин
хүлээн авсан эхний орнуудын нэг болох Кот д’Ивуар даваа гаргаас вакцинжуулалтаа эхлүүлжээ.
Мөн Гана улс “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө энэ долоо
хоногоос эхлүүлсэн бөгөөд даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан
вакциныг хийлгэсэн анхны хүн болжээ.
Н.Акуфо-Аддо
вакцины талаарх буруу ташаа мэдээллийг үл хайхарч, дархлаажуулалтад хамрагдахыг
олон нийтэд уриалжээ. Ганад “Oxford-AstraZeneca”-гийн 600 мянган тун вакциныг өнөөдрөөс орон
даяар хийж эхэлнэ.
Вакцинжуулалтын хөтөлбөрт эхний ээлжид 60-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс болон галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, багш, цагдаа нараас гадна зарим сэтгүүлчийг хамруулах ажээ.
Харин жирэмсэн
эмэгтэйчүүд, 18-аас доош насныханд вакцин гаж нөлөө үзүүлж болзошгүй эсэх
талаар хангалттай мэдээлэл байхгүй тул эдгээр бүлгийн хүмүүсийг одоогоор хамруулахгүй байна.