Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах 17 цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-27 11:56:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын хариу арга хэмжээний нэгдүгээр  баг коронавирусний халдвар илэрсэн голомтот газруудаас ирсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар 2020 оны 11 дүгээр сарын 18-наас хойш өссөн дүнгээр нийт 8957 хүнээс шинжилгээ авч, хариу бүгд сөрөг гарсан байна.

Голомтод газраас ирсэн иргэдийг гэрийн хяналтад байх зөвлөмж өгч сум, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах 17 цэгт өдөр бүр үйл ажиллагаа явуулж байна. Халдварын эрсдэл бүхий аймаг, хотоос 2020 оны 11 дүгээр  сарын 17-ны өдрөөс  хойш нийт 3311 иргэн ирснийг асуумж авч, тандалт хийсэн. Улаанбаатар хотоос тус аймагт ирсэн 250 иргэн 14 хоногийн гэрийн ажиглалтад байна гэж Шуурхай штабаас мэдээллээ.

相关新闻