Венесуэл ЕХ-ны Элчин сайдыг тааламжгүй этгээд гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-25 16:17:25

КАРАКАС. /Xinhua/. Венесуэлийн Засгийн газар Европын Холбооноос /ЕХ/ Каракаст суугаа Элчин сайд Изабель Брильханте Педросаг тааламжгүй этгээд гэж үзэж, түүнд Венесуэлийг орхин явах 72 цагийн хугацаа олгосноо лхагва гарагт мэдэгджээ.


“ЕХ-ноос Венесуэлд томилогдсон төлөөлөгчдийг сүүлийн жилүүдэд ахалж буй И.Педросаг бид тааламжгүй этгээд хэмээн үзсэн” гэж Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса мэдэгдсэн байна.


Түүний мэдээлснээр, “ЕХ, АНУ-д хориг арга хэмжээ хэмээн нэрлэдэг” шийдвэрийг ЕХ 55 удаа гаргасны дараа Венесуэл ийнхүү шийдвэрлэжээ.


ЕХ Венесуэлийн Засгийн газрын 19 төлөөлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авснаас хэдхэн хоногийн дараа Э.Педросаг ийнхүү тааламжгүй этгээд хэмээн зарлажээ. 

相关新闻