Мьянмарын Гадаад хэргийн сайд Тайландад айлчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЕЙПИДО. /Kyodo/.
Мьянмарын Гадаад хэргийн сайд Вунна
Маун Лвин Тайландад айлчиллаа гэж тус улсын Засгийн газрын эх сурвалж
мэдээлжээ.
Мьянмарт энэ сарын
эхээр цэргийн эргэлт гарснаас хойш тус улсын өндөр албан тушаалтны гадаадын оронд
хийсэн анхны айлчлал энэ болж байна.
“Тайландын Гадаад
хэргийн сайд Дон Прамудвини В.Лвинтэй хэлэлцээ хийх төлөвтэй байна. Мөн
Тайландад айлчилж буй Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди түүнтэй
тусдаа уулзаж магадгүй байна” гэж эх сурвалж мэдээлжээ.
Мьянмарын цэргийнхэн
В.Лвиныг Аун Сан Су Чигийн оронд Гадаад хэргийн сайдаар томилсон юм.