Ж.Байден цар тахлын улмаас нас барагсдын дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-23 10:35:25

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гаргийн орой Цагаан ордонд коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.


Энэ үеэр АНУ-ын Төрийн тэргүүн ард түмэндээ хандан үг хэлж, улс төрийн хүчтэй эсэргүүцлээс үүдэлтэй нийгмийн дотор үүссэн хагарлыг даван туулахыг уриалав.


“Бид нэг хүн мэт нэгдэж цар тахалтай хамтдаа тэмцэх ёстой. Ингэснээр бид вирусийг ялан дийлнэ” хэмээн тэрбээр хэлэв. Хамтын хүчин чармайлтаар улс орон хэрхэн хүнд нөхцөл байдалд орсон тухай бус хүнд нөхцөл байдлаас яаж гарсан тухай түүхийг бүтээхийг Ж.Байден уриалсан байна. 


Цар тахлын улмаас нас барсан 500 мянга орчим хүний дурсгалыг хүндэтгэн 500 зул асаасан байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, түүний нөхөр Дуглас Эмхофф нар мөн ёслолд хүрэлцэн ирсэн бөгөөд Цагаан ордонд цугларсан хүмүүс “Amazing Grace” хэмээх сүмийн дууг толгойгоо бөхийлгөн хамт сонсжээ.   


Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 500 мянга давж, халдвар авсан хүний тоо 28 174 133-д хүрчээ. 

相关新闻