Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-22 15:21:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн 95 иргэнийг төрийн дээд одон, медаль хүртээсэн юм.

Эдгээр иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн Б.Бейсен, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан нар өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч энэ удаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 17 иргэн, Алтан гадас одонгоор 54 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 23 иргэн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1 иргэнийг тус тус шагнасан байна. 

相关新闻