Ёс зүйн зөвлөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-22 10:58:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/87 дугаар захирамжаар сургууль, цэцэрлэг, Насан туршийн боловсролын төвийн ажилтнуудын ёс зүйн зөрчил гаргасан асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үүрэг дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, тухайн байгууллагын багш, удирдах болон бусад бүхий орон тооны Ёс зүйн зөвлөлийг байгууллаа.

Ёс зүйн зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга Д.Бауыржан, гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч А.Болат, “Дарын” цогцолбор сургуулийн захирал Ш.Самат, Ахмад багш нарын холбооны тэргүүн, МУ-ын Гавьяат багш Е.Дөрбетхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, багш Х.Нурка, нарийн бичгийн даргаар аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре нар ажиллана.

Тус зөвлөл энэ сарын 19-ний өдөр анхны хурлаа хийж, эхний ээлжинд боловсролын байгууллагуудын сургалтын чанарт анхаарах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх зөвлөмж хүргүүлэх, зөвлөлийн ажиллах журам боловсруулах зэрэг ажлыг хийхээр тогтлоо.

相关新闻