Ханбогд сум үхэр сүргээрээ аймагтаа тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-18 15:51:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сум үхэр сүргээрээ аймагтаа тэргүүлж байна. 

Тус сум нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 6828 толгой үхэр тоолуулж, аймагтаа үхэр сүргийнхээ тоогоор тэргүүлсэн байна. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар Булган сум 3209, Баяндалай сум 2786, Номгон сум 2680, Манлай сум 2674 үхэр тоолуулж эхний тавд оржээ.

Өмнөговь аймгийн нийт мал сүргийн 1,2 хувийг үхэр сүрэг эзэлж байна. 2020 оны жилийн эцсээр Өмнөговь аймаг нийт 33192 толгой үхэр тоолуулсан байна, 2019 онд 31653 үхэртэй байжээ. Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 8112 тугал бойжуулжээ. 

相关新闻