Хулгайн хэрэгт хүүхдүүд холбогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт энэ сарын 12-ны өдөр бүртгэгдсэн эзэнгүй айлд хулгай орж, эд зүйл алдагдсан хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд холбогдон шалгагдаж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэгийлэх тухай хуулийн 31.1.8 дахь хэсэгт зааснаар иргэн үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх үүрэгтэй. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулинд заасан үүргээ хэрэгжүүлэхийг анхаарууллаа.
Мөн нийт иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, гэрээ эзэнгүй орхихгүй байхыг анхааруулж байна.