Тэргүүний ажилтнаар Замын-Үүдийн Соёл спортын ордны багш Н.Төрбадрах шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-15 17:32:45

Дорноговь /МОНЦАМЭ/.Улиран одож буй 2020 онд  эрхэлсэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан ажилтан, хамт олныг аймгийн ЗДТГ-аас шалгарууллаа.

Дорноговь аймгийн тэргүүний ажилтнаар Замын-Үүд сумын Соёл спортын ордны багш Н.Төрбадрах шалгарсан байна.

Н.Төрбадрах багш Дорноговь аймагт драмын урлагийг хөгжүүлэх, хүүхдүүдэд урлагийн чиглэлээр боловсрол олгох үйлсэд тасралтгүй 30 орчим жил ажиллаж байгаа аж.

Энэ хугацаанд 600 гаруй шавь төрүүлсэн бөгөөд 16 жүжгийн зохиол бичиж найруулсан шилдэг уран бүтээлч нэг юм.Сүүлийн жилүүдэд “Зөв ирээдүйн төлөө хамтдаа” аяныг өрнүүлж ирээдүй болсон хүүхэд багачуудыг зөв хүн болгон хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

相关新闻