Дорноговьд 13465 толгой мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд энэ өвөл нийт 13465 толгой мал хорогджээ. Үүнээс долоон тэмээ, 260 адуу, 654 үхэр, 4579 хонь, 7965 ямаа тус тус хорогдсон байна.
Малын хорогдлын дийлэнх нь Айраг, Алтанширээ, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд суманд байна. Тус аймагт энэ жил гадны аймгийн болон өөрийн нутгийн нийт 2.8 сая толгой мал өвөлжиж буй.