Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал, халдваргүйтгэл хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дагуу Сайншанд сумын нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг албаныхан хийжээ.
Нийт 68 орон сууцны 161 орцны 323 давхарт ариутгал, халдваргүйтгэл хийсэн аж. Дээрх ажлыг Сайншанд сумын Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран зохион байгуулсан аж.