Дорноговь аймгаас "Улсын аварга малчин өрх"-өөр зургаан өрх шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Дорноговь
аймгаас улсын аварга малчин
өрхөөр
зургаан өрх шалгарчээ.
Алтанширээ сумын Хаяа багийн малчин Б.Ням-Осор, Эрдэнэ сумын нэгдүгээр багийн малчин Г.Алтанбулаг, Улаанбадрах сумын гуравдугаар багийн малчин Н.Ариунболд, Өргөн сумын Баянмөнх багийн малчин Р.Батчулуун, Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Д. Мягмарпүрэв, Хөвсгөл сумын Жавхлант багийн малчин Л.Нямдорж шалгарсан байна.
Харин улсын аварга тариаланчаар Даланжаргалан сумын иргэн Л.Лувсанпүрэв тодорчээ.Тэд мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлага зааж сурган тэднийг малжуулсны төдийгүй малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан байна.