Хятадын экспорт болон импортын хэмжээ өнгөрсөн сард буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-06-09 11:01:51

БЭЭЖИН. /NHK/. Дотоодод болон гадаадад эрэлт буурсны улмаас Хятадын гадаад худалдааны эргэлт буурсаар байна.

Хятад улсын экспорт өнгөрсөн сард буурснаар хоёр сар дараалан багассан үзүүлэлттэй гарлаа.

Мөн импорт нь 19 сар дараалан буурсан дүнтэй гарчээ.

Хятадын Гаалийн албаны мэдэгдсэнээр, тавдугаар сард нийтдээ 312 тэрбум долларын худалдаа хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн сарынхаас 2.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 орчим хувиар бууран 181 тэрбум доллар болсон бол импорт 0.4 хувиар бууран 131 тэрбум доллароор хэмжигдлээ.

Ган болон бусад бүтээгдэхүүний хэт үйлдвэрлэлийг бууруулах зэргээр Хятадын Засгийн газар бүтцийн шинэчлэлт хийсээр байна.

Харин ажиглагчдын үзэж байгаагаар, эдгээр арга хэмжээ нь дотоодын үйлдвэрлэл болон хэрэглээг бууруулж магадгүй ажээ.

Г.Доржханд

 

 

相关新闻