Цагдаагийн газарт 6 гэмт хэрэг, 41 зөрчил бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-16 13:54:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сар шинийн баярын өдрүүдээр Өмнөговь аймагт хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг гарчээ.
Хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд тус аймгийн Цагдаагийн газарт нийт 6 гэмт хэрэг, 41 зөрчил бүртгэж шалгасан байна. Үүнээс хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 2, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 2, мөрийтэй тоглоом тоглуулсан 1 гэмт хэрэг тус тус үйлджээ. Мөн хугацаанд нийт 41 зөрчил бүртгэснээс зам тээврийн осол 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16, эрхийн үнэмлэхгүй 2, ар гэртээ агсам тавьсан 20, гэр бүлийн хүчирхийлэл 2 гарчээ. Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 95 хувь нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдсэн байна. Халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа энэ цаг үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
相关新闻