62 постод мэргэжлийн анги, байгууллагын 200 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-15 18:08:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 62 постод мэргэжлийн анги, байгууллагын 200 алба хаагч аймаг, сумдын орох, гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.


Улсын Онцгой комиссын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр ийнхүү хяналт тавьж байгаа ажээ. Иймд Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас ард иргэдийг зохих зөвшөөрөлгүйгээр баталгаагүй замаар явахгүй, хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.


相关新闻